Ангийн араар суудаг нэгэн хүн...

 

 

Банжиг хэмээс кибэр ертөнцийн хаалгыг зөвшөөрөлгүйгээр аяархан татаж орж ирсэнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Би блогчин биш л дээ гэхдээ надад та нарийнхаа бичлэгийг уншаад шүтээд, уйлж, дуулж бас ухааран ухааран суух аз жаргал билээ.  Хүний газар гүний хошуунд байгаа надад орон зай цаг хугацааг харгалзан хайртай хүмүүстэй минь хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж би аз жаргалтай сайхан байнаа. Гунигийг минь үргээдэгт чинь, гутралийг минь тайлдагт чинь, баяр баяслыг бэлэглэдэгт чинь, ухаарал өгдөгт чинь өчүүхэн би баярлаж та нарыгаа дэмжиж явдаг жирийн нэгэн сэтгэгдэлчин буюу "сээгийчин" хүнээ би.   Үнэнч фээн чин юмаа би

 

Болжморын гэрт нисч ороод гарахдаа би ухаардаг, уйлдаг, гэгэлздэг бас болоогүй цавчилддаг хүн

Нинигийн гэрээр уригдахдаа би аз жаргалыг бас агуу хайрыг мэдрээд гардаг

Аморийн гэрт очихдоо би гансарсан сэтгэлээ тайлаад хамтдаа шар айраг хувааж уугаад гардаг

Алтарганыд зочлохдоо ажилдаа ядраад гээд зовлон тоочилгүй анх ирээд одоо ч ажилчин байгаагаараа бахархаад гардаг

Блогтойхүнийд цайлуулахдаа алаг үрстэй н зэрэгцээд эрхлээд, дандаа л хаашаа ч яваагүй халуун дулаан гэртээ байдаг

Унжигар гошуутай дүү дээрээ айлчлахдаа аливаад нас багаддаггүй гээд л эмээгийн маань хэлдэг санагдаад ухааран ухааран гардаг

Анараагийнхаа гэрээр хааяа нэг ороод гарахдаа өөртөө итгэлтэй өөдрөг бодолд автаад гараад явдаг хүн дээ би...

 

Та нартаа үргэлж аз жаргалтай сайхан амьдарч, амьдралын нугачаанд бүдрэлгүй, өнөөдрийнх шигээ орон зайг үл харгалзан үүрд найзалж, үзэг тань хурц байх болтугай гэж ерөөж байнаа. Найз нь үргэлж уншигч хэвээрээ байж та нараараа явсан газар бүртээ бахархаж байх болноо кибэр найзууд минь.

 

Би та нарын үнэнч фээн...Оюунаа

 

Сэтгэгдэлүүд:

1. amor | 2008-07-01 10:52:37
энэ Оюунаагийн маань сэтгэлийн үг байна шд э..
баярлалаа, нээрээ яахоод адд хийчмээр байдаг оюуна_мн гээд оюунаа н нэг а бна уу 2 а бна уу, будилаад л бна..
2. Болжмор | 2008-07-01 11:02:00
амороо энэ ил байгаа шүү...хэхэ найз нь өгий за...
баярлалаа хонгороо..чи бас өөрөө эндээ бичлэг хийж байгаарай...амжилт шүү...
3. erhtsas | 2008-07-01 11:10:39
Баярлалаа урам нэмсэн халуун дулаан үг хүнд илүүддэггүй гэж боддог. Бидний чадан ядан бичсэн дотоод сэтгэлийн минь үгс бүрийг шимтэн уншиж, гэгээхэн сэтгэгдэл үлдээдэгт чинь маш их баярлаж, урамшиж амьдардаг юм шүү Оюунаа эгчээ!!!

Танд сайн сайхан бүхнийг хүсье!!!
4. GUMP | 2008-07-01 11:25:59
Ааая панатик нь бичлэг хйисэн байшд. Лаг улсуууд шүү
5. Anaraa | 2008-07-01 11:31:40
баярлалаа Оюунаа
амьдралын баяр баясал, гуниг зовлонг хамт хуваалцаж байгаадаа баяртай байна
чамд ч гэсэн хамгийн гэрэл гэгээлэг сайхан бүхнийг хүсье ээ
6. Oyuna | 2008-07-01 13:36:42
Amor: setgeleeree holbogdson saihan naizuud baih bas ih saihan shuu tee
Boljmortoo mash ih bayarlalaa
Erhtsasdaa: egch n chinii uulgun bichleguudiig unshih durtai
Gumpaa: shagnaliin piavaa aviaayaa
Anaraa: bayarlalaa, hamtdaa bugdiig tuulnaa
7. amgaa | 2008-07-01 13:43:55
Хэ хэ юунд ийм юм чи яагаад заавал уншина гэж бас уншуулалдаа хэ хэ
8. altargana | 2008-07-01 14:02:47
харьд байгаа тэгээд эмэгтэй хүн бие биенээ илүү ойлгох юмдаа, нэг нэгнийгээ дэмжиж явахаас сайхан юм хаа байхав дээ, дүү нар минь
9. nini (зочин) | 2008-07-01 14:03:45
Хөөрхөн хүүхнээ шүү. Баярлалаа хө. Сайхан урамын үгэнд чинь баярладаг хөөн би. Бас худууд болох санаатай гсн ха ха
10. 5250 | 2008-07-01 14:11:34
одоо жоохон урдуур суугаач дээ
11. Oyuna | 2008-07-03 09:56:08
Amgaa: unshuulna gedeg chin l asuudal bolood baina, uul n baigaa yum bairandaa baival n hehe...
Altargana: bid l uursduu negnee hairlahgui bol bidniig geh hun er tsuun shuu
Nini: hud bolnoo gejaagaa, beldeel baidag yum shuu hehe
5250: Harin l dee
12. yagtiimee | 2008-07-15 11:22:15
Gump vs. **Сайхан санаа** уралдаан зарлагдлаа. Өргөнөөр оролцоно уу?
13. yagtiimee | 2008-07-15 11:22:37
Gump vs. **Сайхан санаа** уралдаан зарлагдлаа. Өргөнөөр оролцоно уу?
14. bumbuulei_999 | 2008-07-22 01:31:45
Peace!!!!!!!!!! My home is MOngoliaaaaaaaaaaaaaaaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.