Блогтой хүнийг ХУН болгоё оо

Хайртай найздаа төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөгөөд О.Дашбалбар найрагчийн нэгэн сайхан шүлгийг чамдаа зориулж байна. Чи минь баярлаад хэлэх сайхан үг олдохгүй байгаагийн адилаар надад ч чамдаа ерөөн хэлэх сайхан үг багадаж байна.

Хүний сайн хань, хайраас төрсөн бурхадынхаа сайхан ээж чамдаа дахин дахин баяр хүргээд хоёр хацар дээр нь шоп шоп.

 

О.Дашбалбар  Хун

Үзэсгэлэнт хун хүзүүгээ сунган далавчаа хумих шиг
Үүргэлсэн гоо сайхан хүүхэн гараа дэрлэн унтлаа.
Үдшийн бүрий эргэн тойронд нь тунаран мэлтийж
Үлгэрийн хаялага шиг намуухан долгио нөмөрлөө.

Ер бусын гоо сайхныг агшин зуур урлаж
Ертөнц алтан хурмаа нүдний өмнө дэлгэнэ үү?
Үл мэдэг хөдлөхөөс ч айж, амьсгал даран ширтнэм
Үснийх нь алтлаг cop, мяндсан намираа нь ээ!

Зүүдлээд л, зүүдлээд л, агшин зуур мянган оныг үдэв үү?
Зүрхний цохилт зогсож, би гантиг хөшөө болов уу?
Зүйрлэшгүй холын ертөнцөд айлчлаад ирсэн юм шиг
Зүүн барууны бүх юм шив шинэхэн, нэн соньхон харагдана л

 

 

Б.Цолмонтуяа  Бүсгүй

 

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү
Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү

Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү
Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн
Санахын төдийд нулимс мэлтрэм сайхан хайрын тэнгэр
Бүсгүй минь та бурхны хүн
Орчлонд чамайг бүсгүй хүн оддын дор хайрлан явааг санах нь
Өөрөө чи ертөнцийн хүн

Сэтгэгдэлүүд:

1. Юки | 2008-06-17 10:42:17
Яааасан гоё ен
2. Nini | 2008-06-17 10:42:56
Гого ш дээ. Чи бэлгээ
3. Юки | 2008-06-17 10:45:24
над эрх хайрла
4. GUMP | 2008-06-17 11:10:57
зөвхөн блогтой хүний төрсөн өдөрт зориулсан блог аан. Азтай муу зусав яасан
5. bataa123 | 2008-06-17 11:14:45
намайг алмас болгоод өгөөч дураараа гүйж явбал амар бхгүй юу
6. amor | 2008-06-17 11:36:54
гого шүлэг бна, төрсөн өдрийн мэнд!
бага ууж их согтоод байгаарай за!
дүү хүүдээ миний утсыг өгчихөөрэй ХУН минь ээ хэхэ..
7. Өвлийн өвөө anjigai | 2008-06-17 12:36:51
Тэр явж байгаа газар нь НЭЭТ ч байхгүй ёстой хогийн газар юм шиг байна даа. Цаадах чинь амьд ирдэг л байгаа. Тэр бүдүүлгийн туйл газраас.
8. Nini | 2008-06-17 17:28:22
Юки: Эрхээ хайрласан шүү.
Гамп: Харин тийн азтай хог. Өө тэгжаагаад өөр юм бичнэ.
Батаа: Хүнээрээ бай хө. Алмас чинь муухай
Амор: Хүнүүст утсаа тараагаал байхын
Анжигай: Ха ха ирцэн байна лээ. Өөрөө харин эндээ морилохгүй л байна
9. blogtoihun | 2008-06-18 09:36:36
За хө Нини хүүкэндээ зөндөө их баярлалаа. Намайгаа баярлуулах гэ ийм сайхан бэлэг бэлдэж цаг зав, сэтгэлээ гаргасанд маш их гялайлаа.
Би ч гараад өгч байна даа. Улам сайжраад хи хи
Амор надад Уянга гэж гого нэр хайрласан. Нини намайг хун болголоо. Башийн гэж үүнийг л хэлдэг байх. Аймаар онгирч байна.
За тэгээд Уянгалаг Хун гоё байна уу, Хунгын уянга яаая аль нт гоё сонсогдож байна. Хэлээрэй хүнүүсээ...?
Одоо нэрээ солино. Юуны чинь бүдүүн хадуун блогт нтр, гоё нэрээ авнаа хи хи
10. blogtoihun | 2008-06-18 09:38:35
Сээгий үлдээсэн бүх хонгоруудад талархал илэрхийлье? Хүлээн авна уу?
11. amor | 2008-06-18 10:31:27
нээрээ нэрээ солих юмуу...
12. blogtoihun | 2008-06-18 10:32:54
Янагуушка сээгий гардаг богоод өгөөч
13. amor | 2008-06-18 10:35:26
сээгий гардаг богоод өгөөч...
энэ юу гэсэн үг вэ Уянгаа хө..
чи мэссэнгэртээ ороод ир дээ тэх үү..
14. gatsuurhan (зочин) | 2008-06-18 18:46:04
Ийм хөөрхөн нэрнүүдтэйтэй болсон юм уу,найзууд нь сэтгэлээрээ, сайхан хүмүүс юм. Төрсөн өдрийн мэнд,
15. *САЙХАН САНАА* | 2008-06-25 10:43:15
хөөх. үнэхээр гайхалтай. за аниадаа баяр хүргээд л үнсчий... сйахан үнсчий.. шүлсдэж ирээд л ..
16. Жиргээ | 2008-07-02 02:57:11
Bi end gomdol tavilaa,,Ug ni goy xyn neriig anx bi xairlasansan daanch mani xun olj xaraagui l dee...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.