Янагхан Амортоо төрсөн өдрийн мэнд хүргэе

Бидний хэдэн нөхдийн хамтран хөтөлдөг энэхүү блогтоо бичлэг оруулах томоо үүрэг хүлээлээ.

Өнөөдөр хайртай найзуудын маань нэг Аморын маань насны баяр. Бид хоёрын танилцаж дотноссон хугацаа хэдий богино ч урт удаан хугацааны туршид найзалж нөхөрлөсөн мэт нэг нэгнийгээ сайн мэдэх болжээ.

Хүний зан араншинд цөм байдаг гэж би боддог юм. Тэгвэл найзын маань зан араншингийн цөм нь ээж ааваас нь өвлөж ирсэн нямбай байдал гэж боддогийм. Дээрээс нь илэн далангүй сайхан яриа хөөрөө, юуг ч инээд наргиан болгож чаддаг чанар юм даа. Аа бас дээрээс нь тэр жижигхэн биенээс ундарч дуусдаггүй хайр.

Чамтай ярилцаж суухад амьдралын уртаа зам туулсан хүнээс зөвлөгөө сонсон суугаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Насаар хэдий бага ч чиний хэлсэн үгэнд дотроо бодож тунгаахаар олон сайхан санаа оноо байдаг. Бас амьдралын ихээ том ухаан.

Сэтгэлээр гундуухан явахад нь найзуудаа сэтгэлийн дэмийг харамгүй өгч чаддаг, бас зэмлэхээ ч зэмлэж чаддаг ийм л нэг хайр ундраасан сайхан эмэгтэйн найз болсондоо хязгааргүй их баяртай байдаг шүү.

Энэ орчлонд хүн болж төрснийхөө хэргийг гаргаж яваа сайхан монгол эмэгтэй, хайртай найздаа орчлонд мэндэлсэн өдрийн мэндийг хүргэж аз жаргал, инээд хөөр, амжилт бүтээл, эрүүл энх энэ хорвоогиййн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Миний найз урт насалж удаан жаргаарай. Үнсий. Хайртай шөөө. 

Төрсөн өдрийнхөө баярыг хайртай хань, хөөрхөн охинтойгоо сайхан тэмдэглээрэй 

Сэтгэгдэлүүд:

1. Nini | 2009-03-01 12:21:44
Сайхан хүүхнээ минь намайгаа уучлаарай. Сар шинийн золгуутаа хэтрүүлсэн миний бие энэ өдөр эхлэнгүүт оруулах ёстой бичлэгээ бүтэн 12 цагаар хэтрүүлэн нийтэлж байгаадаа уучлал хүсье. Хайртай шөө.
2. ВАФЛЬ | 2009-03-01 12:29:43
Дурлалын дууриал Амортоо төрсөн өдрийн мэнд хүрээд үнжий.

Чамаас минь үнэхээр сайхан халуу дүүгсэн бичлэг ханхалдаг шүү.

ЗУУ НАСАЛЖ
ЗУРГААДАЙ ТАЯГ ТУЛААРАЙ
ТҮМ НАСАЛЖ
ТҮНТГЭР ӨВГӨНТЭЙГӨӨ ЖАРГААРАЙ.
3. *САЙХАН САНАА* | 2009-03-01 12:41:57
амор эгээдээ төрсөн өдрийн мэнд хүргэе ээ..
4. Болжмор | 2009-03-01 12:46:31
Ухаалаг, янаг амортоо төрсөн өдрийн мэндийг хүргээд зөндөө зөндөө их аз жаргал, дуусашгүй хайрыг нь бэлэглэе...хайртай шүү...үнжий
5. bataa123 | 2009-03-01 12:53:54
төрсөн өдрийн мэндээ
6. Nini | 2009-03-01 12:54:35
Нини: За чи одоо юучив кккк
Вафль: Баярлалаа. Өмнөөс нь хариулаа хариулаа явчинаа.
Санаа: Баярлалаа.
Болжко: Бас дахин баярлалаа. хэ хэ. Хүний өмнөөс жаал баярлачий зүгээр
7. Nini | 2009-03-01 12:55:27
Батаа: Баярлалаа.
8. cacharel | 2009-03-01 13:07:14
Амор эгчид төрсөөөдрийн мэнд.
9. cacharel | 2009-03-01 13:07:40
6. nini | 2009-03-01 12:54:35
Нини: За чи одоо юучив кккк

хааахахахаха
10. cacharel (зочин) | 2009-03-01 13:11:19
Өөөрөө өөртөөгөө яриад солиорчоогүүүз дэ анаа мнээ ай хаха.
11. Nyamka | 2009-03-01 15:16:17
насны баярын мэндээ хүлээж авмой
12. lover_girl | 2009-03-01 15:23:05
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
13. LoLa Bunny | 2009-03-01 15:33:07
Amor ni haana yavna veeee, Tursun udriin mend hurgie aaaa !
14. Nini | 2009-03-01 16:03:19
Та нартаа баярлалаа. Амор нь өнөөдөр ажилтай байгаа. Орой ирээд л харна байх даа.
15. Oyuna (зочин) | 2009-03-01 22:59:22
HAPPY BIRTHDAY!

holiin holoos ch bie bie ruugee temuuldeg saihan naizuudiin min neg huurhun ohinii eej, hairtai haniinhaa tushig chamdaa horvood mendelj irsen udriin bayariin mendiig hurgie, bayaraa saihan temdegleerei
Hairtai shuu chamdaa
16. Oyuna (зочин) | 2009-03-01 23:01:02
aav eejid n bayariin mend hurgie, tengerees chamaig min harj chamaar min baharhaj baigaa gedegt naiz n urgelj itgeltei baidag shuu
17. Sienna_mn | 2009-03-01 23:20:42
Амороо төрсөн өдрийн баяр хүргээд, үнсээд гарлаа шүү
18. blogtoihun | 2009-03-02 00:28:02
Сайн найздаа төрсөн өдрийн мэнд хүргье...
19. amor | 2009-03-02 06:10:58
ХАйртай шүү та нартаа, дэндүү магтжээ Нини хө, ичээд бнаа хэхэ..
утсаар ярьсанд, майл илгээсэнд бичлэг оруулсанд сэтгэл гаргасанд баярласан шүү.
НАсны мэнд хүргэсэн олон найз нөхөд, блогчин андууддаа баярлалаа, мэндийг маш орой хүлээн авав, уучлаарай.
энэ банжиг орж өгөхгүй байсан юмаа.
бүгдээрэнд дахин дахин баярлалаа, ажилдаа гүйчихээд орой ирээд тухтай баахан юм бичнээ, үнсий...
20. apabst | 2009-03-02 06:18:40
happy birthday amor !!!!!
21. babail | 2009-03-02 06:22:53
chamaig ereed oldoggyi, arai gej olson chin net gatsaad, torson edriin mend hyrgei,ynsei,bid 3
22. amanjinka | 2009-03-02 06:34:02
төрсөн өдөрын мэнд шүү амороо
23. delgeen | 2009-03-02 06:43:09
AMORT-oo tursun uduriin mend xvrgeye
24. claus | 2009-03-02 07:16:19
төрсийдрийн мэнд хүргэе гэснээс нэг юм асуучихуу хэхэ

энэ блог төрсөн өдрийн мэнд хүргэдэг блог юмуу тэ. хэхэ
25. Anaraa (зочин) | 2009-03-02 09:41:26
хөөрхөн найздаа энэ дэлхийд мэндэлсний баярын мэнд хүргэе.
чамайг энэ дэлхийд уйлан ирэхэд хичнээн олон хүн баярлаж байсан гээч.

үргэлж бусдын хайр хүндэтгэлийг хүлээн хайраар дүүрэн амьдарч, эрүүл энх сайхан амьдраарай. Үнжий
26. altargana | 2009-03-02 11:11:55
хожимдсон ч гэсэн баяр хүргэе.Эрүүл энх урт удаан наслаарай
27. Namara | 2009-03-02 15:37:45
Төрсөн өдрийн мэнд хүргэе, Аз жаргалаар гэрэлтэж яваарай хө.
28. amor | 2009-03-02 18:49:05
Абаст: баярлалаа хө.
Бабайл: та 3 сайн уу? далайн эрэг дээр бна уу? мэндийг хүлээж авлаа, ойрд ажил ачаалал арвинтай хө.
Аманжинка: баярлалаа, шүлэгчээ! 4 мөрт холбосон бол бүүр их баярлах байлаа гээд даврахгүй юу..
Дэлгээн: аанхаа мэндийг хүлээн авлаа.
Клаус: тийм хө, хэдэн хүүхнүүд сэтгэлээ нууцалдаг зовлон жаргалаа хуваалцдаг талбар хө гэснээс үнсэлт хүлээн авсан шүү!! нээх хөөрхөн үнжий гээд явуулсан бна лээ..
Анараа: сайн уу? хайраа. эрдэм ном өндөр үү? үнсүүлнээ...
Алтаргана: баярлалаа! чи минь бас хямраад сэргэсэн үү? харсан хө бичлэг, даанч сээгий саадраад бна лээ.
Намара: за, гэрэлтээд гялбуулаад явчихнаа, баярлаа
29. Сувдан эрэл | 2009-03-03 12:04:01
Өнгөрсөн ч гэсэн баяр хүргэеээ. Нээх сайхан ерөөл хэлсэн гээд бодчоорой
30. onna1 (зочин) | 2009-03-30 23:58:47
Xoox oroitcon ch gecen torcon odriin mend xyrgie ee,
31. www.gegeen.com | 2009-04-01 12:31:14
ineedmiin bayariin mend,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.