Хөөрхөн дүү Эрхцасдаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргээд анай нь чиний дуртай инээмсэглэл, үнсэлт, аз жаргал, хайр дурлал, хүсэл тэмүүлэл, цог золбоо ...гээд бүхнийг бэлэглье.
Ухаан хүнд багаддаггүй гэдэг. Хэдий нас нь бага залуу ч гэлээ амьдралыг харах үзэл, мэлмий чинь энэ л чигээрээ буртаггүй ариун байх болтугай дүү минь. Чамд маш олон сайхан нандин чанар байдгийг би төдийгүй бүгд мэднэ.
Энэ л чигээрээ олны хайрыг хүртсэн хөөрхөн дүү минь үргэлж Тэнгэр заяат монгол бүсгүй яваарай.
Чи бол сайн охин, сайн ээж, сайн гэргий байж чадах сайхан охин шүү. Ялдамхан инээмсэглэсэн нүгэл хураагүй гэнэн хонгор нүдээрээ орчлонг гийгүүлж яваарай хайрт дүү минь. Хүний амьдрал урт мөртөлөө богинохон гэдгийг чи харуулж чаддаг.
Хүнд ямар үг хэлнэ хариуд нь тийм л үг сонсоно гэдэг байхаа. Би жил гаран блог ертөнцөөр аялахдаа чамаас нэг удаа муухай үг гарч байхыг хараагүй. Үргэлж хүнд урам дэм өгч баярлуулж байдаг болохоор тэр чигээрээ чамайг үнэлдэг юм шүү. Хамгийн том буян юу вэ гэвэл хүнийг баярлуулах гэж бодоод байдаг юм, тэгвэл миний дүү зөндөө буянтай сэтгэлийн жаргалтай сайхан охин шүү.
Сайхан баярлаарай хонгорхон дүү минь. Гүзээлзгэний хийж өгсөн бялуугаар эгч нь энд бас гангарчихъя. Улам өөдөө дүүлэн нисээрэй...эгч нь олон юм юу ярих вэ. Бүгд чамд сэтгэлийн үгээ хэлчихсэн байх. Уг нь 00.00 цагт оруулна гэж яриад хүлээж байсан боловч гэнэтийн ажил гараад одоо оруулж байна. Жичид нь уучлал гуйсан болохоор ойлгож байгаа байхаа тэ...үнжий

Хөөрхөн дүүдээ төрсөн өдрийн мэндийг хожимдоод хойно хүргэж байгаадаа уучлал хүснэм. Үгнээс нь ухаан цацарч, ухаанаас нь амьдрал цэцэглэх сайхан охин шүү чи.
Хуурамч магтаал бишээ, мэдэрсэн миний л сэтгэл. Нас ахих тусмаа намба сууж , элдвийг эргэцүүлж ихийг бүтээхийг зорьсон хөөрхөн дүүдээ амьдралд нь аз жаргал, аав ээжид нь эрүүл энхийг хүсэн ерөөгөөд шинэ ондоо баяр хайраар бялхаж, хосын заяаг түшилцэх ханьтай болж, харин дараах шинэ ондоо хөөрхөн маамуугийн ээж болоорой гээд дураараа дургиад гэр бүл төлөвлөлтийн дарга шахуу сэтгэлээр даалгавар өгчихнөө.
Сайхан баярлаарай.


Сэтгэгдэлүүд:
Аниа минь таны бэлэг юу гэж оройтсон байхав, харин ч ийм сайхан сэтгэлийн үгийг уншаад баярлах хайрлах бас хүндэтгэх сэтгэл төрөөд л сууж байна.
Энэ гайхалтай орон зайд нэгдэн нийлж нэгэн гүр бүл мэт болсон блогчид та нартаа, хөөрхөн аниа, сайхан бүсгүйчүүд, гого агаа нар, залуус та нартаа хамгийн сайн сайхныг хүсье!!!
Сэтгэгдэл үлдээх: